ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОНО УУ

 Мэдээний зураг
2017-03-15 15:25

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, “Үндэсний үйлдвэрлэл”, Төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах, төрийн худалдан авалтад нийлүүлэх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний  нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн  хариуцлага – 2017” өдөрлөгийг 2017 оны 04 сарын 07-08 өдрүүдэд Тэнгэр  худалдааны төвд зохион байгуулагдана.

Өдөрлөгийн үеэр “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний каталоги хэвлэх, шууд худалдан авалтад бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийх, салбар бүрээр бүтээгдэхүүний танилцуулга хийхээр төлөвлөж байгаа тул өргөнөөр хамтарч ажиллана уу.

"Монголд үйлдвэрлэв" бүтээгдэхүүний каталогид ААН-ийг оролцуулах ба Каталогид оролцсон бүтээгдэхүүнийг ЗГ-ын худалдан авах ажиллагааны газрын цахим мэдээллийн санд байршуулна.

Каталогид орох бүтээгдэхүүний зураг авалтыг Метромолл худалдааны төвд байрлах гэрэл зургийн студи /зурагчин Бямбаа-91585885/ дээр авч байгаа тул та бүхэн бүтээгдэхүүний дээжийг авчирч  зураг авалтанд оролцоно уу.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулах ШУУД ХУДАЛДАН АВАЛТ арга хэмжээний үеэр санал болгох барааны жагсаалтаа ХХААХҮЯамны ЖДҮХБХЗГазрын ахлах мэргэжилтэн А. Гэрэлзаяатай 51-262913 утсаар холбогдож ирүүлнэ үү.

Үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг загварын дагуу бөглөж ирүүлнэ үү.

 

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо