Шаардлага, нөхцөл

“Барилгын  материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

тусгай зөвшөөрөл олгох журам”-ын хоёрдугаар  хавсралт

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх ажлын хүрээнд

Суурь нөхцөл, шаардлага:                  

1. Барилгын материалын түүхий эд олборлох, боловсруулах, түүгээр төрөл бүрийн материал, хийц эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч нь аж ахуйн нэгж болон байгууллага   байна.

2. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа  орчинд сөрөг нөлөөгүй, стандарт, зураг төслийн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах ба бүтээгдэхүүнийхээ чанарыг бүрэн хариуцна.

3. Даацын хийц эдлэл үйлдвэрлэх бол барилгад хэрэглэх аргачилсан зааварт тусгуулсан байх буюу  БНбД, тухайн барилга обьектын зураг төсөвт тусгасан  шаардлагыг хангасан байна.

4. Томоохон үйлдвэрүүд нь үндсэн болон туслах түүхий эд, материал,  бүтээгдэхүүнийхээ чанарыг  тодорхойлох өөрийн лабораторитой байх ба жижиг, дунд  үйлдвэрийн хувьд аль нэг  итгэмжлэгдсэн  лабораториор чанарыг тодорхойлуулахаар гэрээтэй  ажиллана.

5. Үндсэн түүхий эд материал бэлэн бүтээгдэхүүн нь техникийн шаардлага болон турших аргын олон улсын болон үндэсний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  стандартуудыг бүрэн хангах ба стандартгүй бол Стандарт хэмжилзүйн үндэсний төвийн даргын 2007.06.26-ны 213 тоот тушаалаар батласан журмыг баримтлан зохих шийдвэр гаргуулсан байна.

6. Бүртгэгдэж, батлагдсан технологийн заавартай байх ба тусгай зөвшөөрөл авсны дараа тохирлын батлагаажуулалтад  заавал хамрагдсан байна.

7. Үйлдвэрийн ангилалд тохирсон  барилгын материалын мэрэгшсэн болон зөвлөхийн зэрэгтэй   технологи-инженертэй байхаас гадна хөдөлмөр хамгааллын инженерийг ажиллуулна. Жижиг дунд үйлдвэрийн хувьд дээрхи  инженер техникийн ажилтануудыг гэрээгээр ажиллуулж  болно. Хөдөлмөр хамгааллын инженерийг тушаалаар томилж ажиллуулна.

8. Үйлдвэрийн тоног төхөөрөмж , технологийн онцлогт тохирсон мэрэгжилтэй  ажилчидтай байх ба нийт ажилчдын 60- аас доошгүй хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдсан байна

9.  Зөвлөх инженер нь 5-аас дээшгүй байгууллагад гэрээгээр ажиллаж болно.

10. БД 12-105-07 дагуу батласан дотоод үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмтэй байх.

 

3.1.  Керамик материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл ТАТАХ

3.2.  Холбогч материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл ТАТАХ

3.3.  Дүүргэгч материал, бүтээгдэхүүний   үйлдвэрлэл ТАТАХ

3.4.  Дулаан, дуу тусгаарлагч материалын үйлдвэрлэл ТАТАХ

3.5.  Бетон, төмөр бетон эдлэл, зуурмаг, барилгын чулуун материал  бүтээгдэхүүний үйлдвэрлэл ТАТАХ

3.6.  Ган туйван, металл хийц эдлэлийн үйлдвэрлэл ТАТАХ

3.7.  Барилгын цонх, хаалга, шил, шилэн багц, шилэн фасад, шилэн материал, хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүний үйлдвэрлэл ТАТАХ

3.8. Барилгын  хуванцар хоолой бусад материал, хийц эдлэлийн үйлдвэрлэл ТАТАХ

3.9. Модон материал, хийц эдлэлийн үйлдвэрлэл ТАТАХ

3.10. Барилгын будаг, засал чимэглэлийн материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл  ТАТАХ

3.11. Дээврийн материал үйлдвэрлэл ТАТАХ

3.12 Барилгын материалын нэмэлтийн үйлдвэрлэл ТАТАХ

3.14 Барилгын агааржуулалт, салхивчийн хийц эдлэлийн үйлдвэрлэл ТАТАХ