“Барилгын салбарын цаашдын чиг хандлага” уулзалт болно
2012-06-27 05:56
Шинэчлэлийн Засгийн газар 2012 оноос эхлэн барилгын салбарын эрх зүйн шинэчлэл болоод салбарын хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа.
Энэ бодлогынхоо хүрээнд барилгын салбарын төрийн байгууллагын удирдлагууд “Барилгын салбарын цаашдын чиг хандлага” сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Уулзалтаар төрөөс барилгын салбарт баримталж байгаа бодлого, шинэчлэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, салбарын бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцох юм.
Уулзалтанд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, “Барилгын Хөгжлийн Төв” ТӨУҮГ-ын захирал Б.Баярсайхан болон төрийн бус байгууллагын удирдлага төлөөллүүд оролцох юм.
Эрхэм хүндэт та бүхнийг уулзалтанд хүрэлцэн ирж салбарын шинэчлэлийн талаар санал бодлоо солилцохыг урьж байна.
Уулзалт 2013 оны 1-р сарын 23-ний 15:30 цагт Рокмон бюлдинг төвийн 8 давхарын хурлын танхимд болно.
Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77113333, 99907816 утсаар авах боломжтой.