Налайхын БМҮ-ийн парк нээлтээ хийлээ.

 Мэдээний зураг
2016-04-17 15:13

"Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" нээлтээ хийлээ.

Өчигдөр буюу 2016-04-16нд Налайх дүүргийн 3-р хороонд орших "Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк"-ын бүтээн байгуулалтын нээлт амжилттай болж өнгөрлөө.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк нь 2014 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш паркийн гүний усны нөөц тогтоох, эхний ээлжийн цахилгаан хангамжийн ажил, оффисын барилга, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, паркийн доторхи сайжруулсан шороон замын ажил зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэн энэ оны хавар паркид байрших эхний ээлжийн 5 үйлдвэрийг хүлээн авахад бэлэн болоод байна.

  


 

"Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк"-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://nalaikhpark.mn/ https://www.facebook.com/nalaikhpark хаяг болон 70121006 утсаар холбогдож аваарай.

МБМҮХолбоо

2016-04-17