БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АНХААРАЛД

 Мэдээний зураг
2015-08-14 19:11

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АНХААРАЛД

 

Салбартаа тэргүүлсэн “ШИЛДЭГ ”  10-н  аж ахуйн нэгжийг шалгаруулна.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг 2015 оны есдүгээр сарын 4-нд тэмдэглэхээр БХБЯ, Барилгын хөгжлийн төв, салбарын төрийн бус байгууллагуудын  хамтарсан  ажлын хэсэг  ажиллаж байна. Барилгачдын баяраар 2014-2015 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн арван аж ахуйн нэгжийг шалгаруулж, туг далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулан урамшуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтыг 2015 оны наймдугаар сарын 28-ны дотор БХБ-ын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хуралдаж,  шийдвэрлэх бөгөөд салбарын шилдэг байгууллагад нэрээ дэвшүүлэх аж ахуйн нэгжүүдийн материалыг 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын хэлтэст хүлээн авна. 

Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал:

а. Байгууллагын танилцуулга

б. 2014-2015 оны хугацаанд гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын мэдээ

в. Байгууллагын нийгмийн хариуцлагын талаар хүлээсэн үүргийн биелэлт

г. ХАБЭА-н талаар хийсэн ажлууд

Дэлгэрэнгүй мэдээллийг Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын хэлтсээс авна уу. 

Холбоо барих утас: 320965, 70115055