ТАНИЛЦУУЛГА СЕМИНАР
ТАНИЛЦУУЛГА СЕМИНАР
Испани улсын “Поятос” компани нь 1970 оноос эхлэн Испани улсын Гранада хотод 30000 м2 талбай бүхий эзэмшил газарт бетон гулдмай, явган замын хавтан, хашлага болон бусад бага оврын төмөр бетон хийц эдлэлийг доргиулан хэвлэх аргаар хийх бүрэн автомат тоног төхөөрөмж, 500-3000 л багтаамжтай бетон хольц зуурах тогоо, гулдмай зүсэгч машин зэрэг 14 төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэн, одоогийн байдлаар 600 тоног төхөөрөмжийг өөрийн болон гадаадын зах зээлд нийлүүлээд байгаа юм байна.
Тус компанийн бусад ижил төстэй үйлдвэрлэгчдээсээ ялгагдах онцлог давуу тал нь:
1. Цагт 800-5400 ш хүртлэх гулдмай /200х200х400 мм/ хэвлэх хүч чадалтай тоног төхөөрөмж нь Жижиг, дунд, томоохон хэрэглэгчдийн алинийх нь ч хэрэгцээ шаардлагыг хангах боомж олгож байна
2. Тоног төхөөрөмжийн зүрх гэж хэлж болохуйц загвар чичиргээний системийг ашигладаг. Энэ систем нь тоног төхөөрөмжийн найдвартай байдал, өндөр хүчин чадал /1 минутад-5 цикл/, цахилгааны зарцуулалтыг хэмнэнэ.
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо нь тус компанитай хамтран Монгол улсад зах зээлийн судалгааг хийсний үндсэн дээр хямд үнэтэй, найдвартай ажиллагаатай тоног төхөөрөмжийг манай үйлдвэр эрхлэгчидэд нийлүүлэх зорилт тавин, 2015 оны 04 сарын 24-26-д зохиогдох Барилга экспо-2015 үзэсгэлэнд танилцуулга-семинар зохион байгуулж байна.
Тоног төхөөрөмж нийлүүлэх бизнесийн таатай нөхцөл, санал болгох боломжтой байгаа тул Та бүхнийг идэвхитэй оролцож, эдийн засгийн хүнд нөхцөлийг сөрөн гарахад хамтран ажиллахыг уриалж байна.
ТАНИЛЦУУЛГА /ОРОС/ ТАТАХ
ТАНИЛЦУУЛГА /АНГЛИ/ ТАТАХ
“ПОЯТОС” компани, МБМҮХолбоо, Барилга.мн