CПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ
СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Тэмцээний зорилго
Энэхүү тэмцээний зорилго нь барилгын материал үйлдвэрлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлж, 2016 онд болох Барилгын салбарын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан зохиогдох тэмцээнд оролцох барилгын материалын үйлдвэрүүдийн шилдэг баг, тамирчдыг шалгаруулан шигшээ багийг бүрдүүлэхэд оршино.
Ерөнхий зохион байгуулагч: MБМҮХолбоо
Хамтран зохион байгуулагч: Бетоны холбоо, Элс хайрга үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын цонх хаалга, үйлдвэрлэгчдийн холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч: “Тэгшт плант” ХХК
Хоёр. Тэмцээний хугацаа
1. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Буянт ухаа” спорт цогцолборт
2. Тэмцээн эхлэх хугацаа: 09:00 цагт
3. Тэмцээний нээлтийн ажиллагаа: 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 12:00 цаг.
Гурав. Тэмцээний төрлүүд
1. Тэмцээнийг дараах төрлүүдээр зохион байгуулна.
- Сагсан бөмбөг (эрэгтэй баг, эмэгтэй баг)
- Ширээний теннис (эрэгтэй, эмэгтэй)
Дөрөв. Тэмцээн зохион байгуулах журам
1. Багууд тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд тухайн байгууллагын нэр бүхий 60см х 40см хэмжээтэй самбар болон байгууллагын туг далбааг бэлдэж жагсана.
2. Баг тамирчид хувийн дугаар бүхий шаардлага хангасан тоглолтын жигд хувцастай байна.
3. Баг тамирчид тоглолт бүрийн өмнө нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар авчирч шалгуулна. Нийгмийн даатгалын дэвтэр байхгүй тохиолдолд тоглолтод оролцуулахгүй.
4. Сагсан бөмбөгийн багт 7 тамирчин, ширээний теннис эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх тамирчин оролцоно.
5. Талбай дээр багт, тухайн байгууллагад ажилладаг 1 хүртэлх лигийн /Дээд лиг, Спрайт лиг, Пепси/ тамирчин орж болно.
6. Баг, тамирчдын мэдүүлэгт бичсэн нэр, хувийн дугаар зөрөх, компаний ажилтанаас өөр хүн тэмцээнд оролцуулсан, 1-ээс илүү мэргэжлийн тамирчин талбай дээр гарсан, оролцуулсан тохиолдолд тухайн тамирчин болон багийг тэмцээнээс шууд хасна.
7. Тэмцээн эхлэх цагийг хатуу баримтлах бөгөөд тоглолт эхлэх цаг зарласнаас 5 минут хоцорсон тохиолдолд хожигдсоноор тооцно.
8. Тэмцээний удирдамж болон тухайн үед зохион байгуулагчдаас тавьсан шаардлагыг биелүүлнэ.
9. Тэмцээний явцад гарсан маргаантай асуудлыг тухай бүр техникийн комисс болон ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
10. Тэмцээний явцад тэмцээний талаар болон өөр бусад асуудлаар маргаан гаргахгүй байх, шүүгчтэй маргалдахгүй. (Шүүгчийн гаргасан шийдвэр эцсийнх байна.)
11. Тэмцээний үед удирдамжид заасан дэг журам болон тухайн үед зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй баг, тамирчдад нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин зөрчил гаргавал тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.
12. Баг тамирчид өөрийн багийг дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн зохион байгуулалтыг хариуцан аливаа зүй бус үйлдэл гаргуулахгүй байна.
13. Баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид бусдын нэр төрийг гутаан доромжлох, тоглолтын үед хараал хэлэхийг хатуу хориглоно.
14. Хог хаягдлыг зориулалтын хогийн саванд хаяна.
15. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирэх, талбайд гарахыг хориглоно.
16. “Буянт ухаа” спорт цогцолборт хувцас солих өрөө гаргахгүй ба нийт тамирчид өөрийн солих хувцас, эд зүйлээ өөрөө хариуцна. Гээсэн, алдагдсан эд зүйлийг зохион байгуулах комисс болон “Буянт ухаа” спорт цогцолбор хариуцахгүй болохыг анхааруулж байна.
Тав. Мэдүүлэг хүлээн авах:
1. Тэмцээнд оролцох баг, тамирчдын албан ёсны мэдүүлэг /Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар болон овог, нэр, албан тушаал, хувийн дугаар заавал бичсэн/-ийг сүүлийн 2 сар бөглөгдсөн Нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь, хуулбарын хамт, иргэний үнэмлэхний хуулбар, 1% цээж зургийн хамт техникийн зөвлөгөөний хурлаас өмнө МБМҮХолбоонд хүргүүлсэн байна.
2. Тэмцээнд оролцох баг, тамирчдын албан ёсны мэдүүлгийг 2015 оны 03-р сарын 13-ны өдрөөс өмнө ирүүлсэн байх шаардлагатай бөгөөд 2015 оны 03-р сарын 13-ны 16:00 цагаас хойш мэдүүлэг хүлээн авахгүй болно.
Зургаа. Бүртгэлийн хураамж
1. Баг тамирчдын тэмцээнд оролцох хураамж нэг байгууллагаас 300.000 төгрөг
2. Баг тамирчид тэмцээнд оролцох хураамжийг техникийн зөвлөгөөний хурал дээр бэлнээр тушаана.
Долоо. Техникийн зөвлөгөөн
1. Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал МБМҮХолбооны оффисын 300 тоотод 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт болно. Техникийн зөвлөгөөний хуралд багийн ахлагч нар оролцоно.
2. Техникийн зөвлөгөөний хурал дээр тэмцээний нарийвчилсан дүрмийг танилцуулж тоглолтын хуваарийг сугалааны журмаар хийнэ.
Долоо. Шагнал урамшуулал
Тэмцээний төрөл тус бүрт дараах шагналыг олгоно. Үүнд:
v Сагсан бөмбөг
- 1-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
v Ширээний теннис
- 1-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Тэмцээний удирдамж энд болон анкетыг энд дарж татаж авна уу.
Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо
Дэлгэрэнгүй мэдээллийг
Г.Хишигжаргал: 9922-7815, 11-316253 khishig510@yahoo.com
О.Түмэндэмбэрэл: 9902-9748, tumee1123@yahoo.com
С.Жамбаа 8801-4545, jambaa_js@yahoo.com цахим хаягаар холбогдож авна уу.