Даавуун бетон
Даавуун бетон нь цемент агуулсан уян хатан, зөөлөн материал бөгөөд усаар чийглэхэд бат бөх, ус, галд тэсвэртэй, нимгэн бетонон хавтан болж хувирдаг.
Даавуугаа байрлуулаад норгоход л хангалттай.
Даавуун бетон нь тусгайлан боловсруулсан хуурай бетоны хольц агуулсан 3 тэнхлэг утаслаг матрицаас бүрдэнэ. Материалын гадаргуу дахь хуванцар аравч нь уснаас хамгаалдаг. Үүнийг усаар шүрших юмуу усанд бүхлээр нь дүрж чийглэж болно.
Даавуун бетон нь 3 төрлийн (5мм, 8мм, 13мм) зузаантай бөгөөд ДБ5, ДБ8, ДБ13 гэж нэрлэгдэнэ.
ДБ |
Зузаан (мм) |
Жижиг хуйлаас (м2) |
Том хуйлаас (м2) |
Хуйлаасын өргөн (м) |
ДБ5 |
5 |
10 |
200 |
1,0 |
ДБ8 |
8 |
5 |
125 |
1,1 |
ДБ13 |
13 |
- |
80 |
1,1 |
ДБ |
Жин (кг/м2) |
Нягт (кг/м3) |
ДБ5 |
7,0 |
1500 |
ДБ8 |
12,0 |
1500 |
ДБ13 |
19,0 |
1500 |
/Зураг №8 ба 12/
Даавуун бетоны гол үзүүлэлтүүд
Хэрэглэхэд хялбар
Даавуун бетоныг хүн зөөх боломжтой хэмжээгээр хуйлж, багласан. Бетон зуурмагийн орц тохируулах, зуурах шаардлагагүй харин хэт их чийглэж болохгүй. Газрын гүний ус, далайн ус ашиглаж болно.
Хурдан
Даавуун бетоныг чийглэснээс хойш 2 цагийн дотор хэлбэрийг нь өөрчилж болох ба 24 цагийн дотор 80% бэхждэг. Тусгайлан илүү түргэн эсвэл удаан бэхжилттэй байхаар үйлдвэрлэх боломжтой.
Байгаль орчинд ээлтэй
Даавуун бетон нь жин багатай, нүүрстөрөгчийн технологи бага ашигладаг бөгөөд энгийн бетоноос 95%-аар бага материалаар хийгддэг. Шүлтлэг орц маш бага тул байгаль орчинд нөлөө бага байдаг.
Уян хатан
Даавуун бетон нь ямар ч хэлбэр дүрсэд хувирах боломжтой уян хатан бүтэцтэй бөгөөд чийглээгүй үед энгийн багаж хэрэгслээр тайрч хэлбэрийг нь өөрчилж болно.
Бат бөх
Гадна даралтын нөлөөнд эвдрэхээс сэргийлсэн утаслаг бэхэлгээтэй.
Удаан эдэлгээтэй
Химийн урвалд эсэргүүцэлтэй, аливаа цаг агаарт тэсвэртэй, нарны хэт ягаан туяанд элэгдэхгүй.
Усны хамгаалалттай
Гадаргуун хуванцар аравч нь ус болон аливаа химийн бодисоос найдвартай хамгаална.
Галын хамгаалалттай
Даавуун бетон нь керамик учраас шатахгүй. Euroclass зэрэглэлийн BS EN 13501-1:2007+A1:2009, B-s1-д багтдаг.
Дэлгэрэнгүй танилцуулга
- Concrete Cloth - Civil Brochure
- Concrete Cloth - Civil Ditch Lining
- Concrete Cloth - Ditch Lining Case Studies
- Concrete Cloth - Slope Stabilisation
- Concrete Cloth - Civil Pipe Protection
- Concrete Cloth - Roofing Case Study
- Concrete Cloth - Curb Repair
- Concrete Cloth - Tank Lining UK
- Concrete Cloth - Military Brochure
- Concrete Cloth - Military Sandbag Reinforcement
- Concrete Cloth - Military Gabion Reinforcement
- Concrete Cloth - Weed Inhibiting
- Concrete Cloth - User Guide
- Concrete Cloth - Fire Certification
- Concrete Cloth - Health and Safety