Металл арматураас 10 дахин хөнгөн Стеклопластик арматур

 Мэдээний зураг
2013-02-07 06:24

Ган арматурыг олон улсын хэмжээнд барилга байгууламжийн угсралтанд дагнан хэрэглэсээр ирсэн. Гэвч арматурт олон сул талууд байдаг. Үүнд:

·         Хамгийн хүндрэлтэй нь зэврэлт

·         Жин хүнд

·         Цахилгаан дамжуулалт, дулаан дамжуулалт

Энэ бүх сул талуудыг полимер арматурыг бий болгосноор шийдэж чадсан бөгөөд “композитный арматур” буюу “пластик арматур” гэж нэрлэжээ.

Одоо пластик арматурыг дэлхийн улс орнууд тэр дундаа Япон улс өргөнөөр хэрэглэж байна. Өнөөгийн байдлаар композитный арматурыг найрлагаар нь стеклопласт /шиллэг/ ба базальтан гэж ангилна.

Одоо ОХУ-д гол төлөв нийлмэл бүтэцтэй шиллэг арматурыг бэлтгэн үйлдвэрлэхэд мэргэшиж байна. Хураангуй нэр нь АКП-СП. Базальтопластик арматур нь илүү бат бөх боловч харьцангуй үнэ өндөр байгаа юм.

АКП-СП арматурыг хэрэглэж байгаа хүрээ:

-          Иргэний болон үйлдвэрийн барилга байгууламж

-          Ялангуяа барилгын 0 цэгээс дооших суурийн арматурчлалд

-          Зам барилгын ажилд /замын нягтралыг хүчитгэх, гүүр хашлага/

-          Гэрлийн шонгийн тулгуур, тусгаарлагч хана /траверси/

-          Замын болон явган замын хавтан, хашааны хавтан, замын хашлага ба шонгийн тулгуур баганыг хүчитгэх болон төмөр замын дэрэнд ч ашигладаг. Мөн хурдан зэвэрч болзошгүй бүтээцийн ажилд хэрэглэхэд найдвартай, баталгаатай байдаг.

Металл болон пластик арматурыг орлох боломж

АIII металл арматур

АКП-СП пластик арматур

Диаметр, мм

1тн-д орох уртын хэмжээ

Диаметр, мм

1тн-д орох уртын хэмжээ

6

4,505

4

50,000

8

2,532

4

50,000

10

1,621

6

21,276

12

1,126

8

13,333

14

826

10

7,936

16

633

12

5,917

18

500

14

4,065

20

405

16

2,272

22

336

18

1,724

 

 

 

 

Үйлдвэрлэн гаргах хэлбэр, хэмжээ

Энэхүү арматурыг 6 ба 12 метрийн урттай 8мм хүртэл диаметртэй, 60 ба 100 метрийн урттай10мм диаметртэй хуйлмал маягаар үйлдвэрлэдэг. Мөн хэрэглэгчийн хүсэлтээр уртын хэмжээг зохицуулж үйлдвэрлэх боломжтой.

Бүтээцийн хийц байдлаар нь бөөрөнхий-шилбэ цувимал /стержневой/ буюу эржгэр, гөлгөр хэлбэрээр үйлдвэрлэнэ.

АКП-СП эржгэр гадаргуутай арматурыг АIII /А-400/ ган арматурыг оруулахаас гадна дээрх төрлийн гөлгөр гадаргуутай арматурыг ч орлуулан хэрэглэж болно.

АКП-СП нийлмэл арматурын техникийн зарим үзүүлэлтийг ган арматуртай харьцуулахад дараах талуудтай байна. Үүнд:

-          Ижил голчтой /диаметртэй/ металл арматурын оронд хэрэглэхэд 2-2,5 дахин бат бөх байдаг.

-          Торний нүхний хэмжээг ихэсгэх буюу тэнцүү хийхэд бага хэмжээний АКП-СП арматур хэрэглэгдэх боловч бат бөх нь ижил байх болно. Энэ хоёрын алинд ч жингийн хэмжээ нь бага байдаг.

-          Химийн үйлчлэл болон зэвэнд тэсвэртэй

-          Ус болоод шүлт, хүчилтэй орчинд өндөр тэсвэртэй

-          Металл арматурт явагддаг зэврэлтийн идэгдлээс үүсэх хөөлт, дотоод хүчдэл, ан цав үүсэх, түүний уршгаар бетон хийцийн эвдрэл гарах нөхцлийг арилгаж улмаар эдлэлийн ашиглагдах эдэлгээний хугацааг уртасгана.

-          Металлтай харьцуулахад дулаан дамжуулалт багатай. Шилэн болон базальтан пластик эдлэл дээр үндэслэн энэхүү нийлмэл материал нь дулаан дамжуулалтаараа 10 дахин бага байдаг. Мөн ган арматурыг бодвол хүйтэн дамжуулагчийн гүүр /холбоос/ болдоггүй.

-          Цахилгаан тусгаарлагч болдог

-          Металл арматурын диаметртэй тэнцүү ч гэсэн жингийн хувьд 10 дахин хөнгөнь бат бөх нь тэнцүү буюу илүү

Эдгээрээс гадна цаг мөнгө хэмнэж, ажлын бүтээмж өндөрсөж, хөдөлмөр, материалын зардал, тээвэрлэлтийн зардал бага гэх мэтчилэн олон дэвшилттэй талыг тооцож болно.

Материалыг бэлтгэсэн: инженер, технологич Н. Оч, Г. Даваадорж /”МЗКМ” ООО-ийн гаргасан материалаас орчуулав/