ЖУРАМ БАТЛАГДЛАА.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН 2019 ОНЫ 4ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН А/119 ТООТ ТУШААЛААР БАТЛАГДАН ГАРЛАА.
ЖУРАМЫГ ЭНД-ЭЭС ТАТАН АВЧ ТАНИЛЦАНА УУ.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЫГ http://smefund.gov.mn/ ХОЛБООСООР ОРЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭНД ХАМРАГДАХЫН ТУЛД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ. ҮҮНД:
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд
шаардагдах материал
- ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлт албан бичгээр (ХХААХҮЯ-ын Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан тоотоо хаяглах)
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт. Тодорхойлолтод нийт даатгуулагчийн тоог дурдсан байх (эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа)
- Харъяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт (цахимаар авсан тодорхойлолт байж болно)
- Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан. (цахимаар авсан тодорхойлолт байж болно)
эх сурвалж: http://smefund.gov.mn/news/9/single/220
МБМҮХОЛБОО