МЭДЭГДЭЛ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ НЬ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗААВРЫГ ХЯНАЖ,
БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО.
Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 114 дүгээр тушаал /Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай/-аар Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд гэрээний үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд 17 бүтээгдэхүүний нэр төрлөөр нийт 678 технологийн заавар хянагдаж бүртгэгдэн баталгаажсан байна.
МУ-ын Засгийн Газрын 51 дүгээр тогтоол /Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай/ гарсантай холбоотойгоор тус ажлыг 2018 оны 09 сарын 03-ний өдрөөс албан ёсоор БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГазар нь Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Иймд Технологийн заавар хянуулж, бүртгүүлэх хүсэлт бүхий албан тоотыг нэг хувь Технологийн зааврын хамт Барилгын хөгжлийн төвийн 3 давхарт 301 тоотод бичиг хэрэгт өгч, шийдвэрлүүлнэ үү.
МБМҮХОЛБОО