БҮРТГЭЛ-БЕТОНЫ ЕРТӨНЦ-2020
БИД УРАГШИЛСААР-ХӨГЖСӨӨР
Барилгын салбарт жил бүр болдог хамгийн чухал арга хэмжээ бол АНУ-ын мөрийтэй тоглоомын нийслэл Лас Вегас хотод зохион байгуулагддаг Дэлхийн Бетоны үзэсгэлэн юм. Жил бүр 1975 оноос хойш бетон, чулуу, тоосго, түүнтэй холбоотой бүхий л чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Бетоны ертөнцөд ирдэг (WOC). Хэрэв та бетон шахуурга, хучилтын ажил, тэсэлгээний машин, гинжит, нунтаглах төхөөрөмж, уул уурхайн ачааны машин, бетон зуурмагийн үйлдвэрээс барилгын материал, янз бүрийн барилгын хуурай хольц, тэдгээрийн нэмэлт зэргийг сонирхож байвал “БЕТОНЫ ЕРТӨНЦ-2020” үзэсгэлэн-семинарт тавтай морилно уу.
Барилгын салбарын бүхий л сегментийг төлөөлдөг дэлхийн өнцөг булан бүрээс 60,000 гаруй салбарын мэргэжилтнүүд жил бүр салбарын тэргүүлэх мэдлэг олж авахын тулд энэхүү арга хэмжээнд оролцдог.
Тус Үзэсгэлэнд оролцсоноор инженер, харилцагч та Хүнд даацын машин механизм, өндөр үр ашигтай бүтээгдэхүүнээс эхлээд ур чадварын семинар, менежментийн семинарт өөрийн биеэр оролцож, дэлхийн хамгийн том брэнд үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож, өөрийн бизнестэй холбоотой бүх зүйлийг олж мэдэх болно.
Танд хязгааргүй боломж байна!
Бүү хүлээ – Яг одоо бүртгүүлээрэй
МБМҮХолбоо нь энэхүү аяллыг 10 жилдээ зохион байгуулж байгаа болно.
Бетоны ертөнц-2020 бизнес аялал
Хаана: АНУ, Лас Вегас хот
Хэзээ: 2020 оны 2 сарын 01-10
Бүртгэл: М.Улаанхүүхэн
Утас: 99143658
Бизнес-аялалын хөтөлбөр болон бусад мэдээллийг эндээс авна уу.