БАРИЛГА ЭКСПО-2018 сургалт, семинарын бүртгэл явагдаж байна.
“BARILGA EXPO 2018” Олон улсын үзэсгэлэн яармагийн өдрүүдэд /2018.04.27-29, 05.04-06/ зохион байгуулагдах сургалт, семинаруудын тов гарлаа.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд зохион байгуулагдах сургалт, семинаруудаас онцолбол:
“Маркетинг бол зардал биш хөрөнгө оруулалт” хэмээн тодотгосон “VISION Групп” ХХК-ийн Захирал, Маркетинг консалтингийн зөвлөх Э.Энхбат БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНЭ сэдвээр сургалт өгөх болно.
Мөн барилга, байшин барих гэж байгаа иргэдэд материалын сайн, мууг хэрхэн ялгаж таних тухай мэргэжлийн зөвлөгөөг “Барилгачин групп” ХХК өгнө.
Барилгын салбарт 2018 онд ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих тухайд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлэл өгнө. Үүнтэй уялдуулан мөн энэ онд барилгын компаниуд ажил олох ямар боломжууд байгаа тухай зөвлөгөөг аж ахуйн нэгжүүдэд зориулан МБҮА-ийн зөвлөх Б.Бямбажав илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгнө.
“Жорлонгоо өөрчилье” хэмээн улс орон даяар хувьсгал хийхээр өөрсдийн санаачилга, сайн дурын үндсэн дээр ажил хэрэг болгож яваа “Нутгийн шийдлийн сан” ТББ-ийн тэргүүн Ц.Оюунгэрэл болон тус байгууллагын УЗ-ын гишүүн Ц.Оюундарь нарыг урьж, илтгэл тавиулахаар болсон юм.
Иргэн танд өөрийн амины орон сууцаа барихад хүндрэл бэрхшээл тулгарч байна уу? Хэрэв танд асуух асуулт байгаа бол “Барилгачин групп”-ийн Барилгын инженер мэргэжлийн зөвлөгөөг та бүхэнд хүргэх болно.
Эдгээр болон хөтөлбөрт багтсан бусад сургалт, семинаруудыг сонирхож байгаа бол BARILGA EXPO 2018-д заавал ирээрэй.
Эрхэм үйлдвэрлэгч, баялаг бүтээгч та бүхнийг урьж байна.
Жич: Хөтөлбөрт багтсан бүх сургалт, семинар үнэ төлбөргүй. Хүн бүрт “Барилга.МН” сэтгүүл өгнө.
Barilga.mn сайтаар зочлон Сургалт бүртгэлээ хийн, өөрийн сонирхсон сургалтын хөтөлбөрөө татаж аваарай.
МБМҮХолбоо
Барилга.мн