Монгол-Солонгосын бизнес уулзалтад урьж байна.
Монгол-Солонгосын бизнес уулзалтад урьж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ БНСУ-ын “Сигма Монголиа” ХХК болон “Gyeonggi Federation of SMEs Convergence”-тэй хамтран 2017 оны 09-р сарын 11-ны өдөр 09 цагаас -д Монгол-Солонгосын бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Уулзалтанд Солонгосын талаас халаалт, агааржуулалтын хоолой; мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, эмчлэх эмийн бүтээгдэхүүн; байгаль орчинд ээлтэй шалны халаалтын систем; эрүүл мэндийн бүтээгдэхүүн; гадна/дотор засал чимэглэлийн усан суурьтай будаг; автомашины тос тослох материалыг солих, цэвэрлэх тоног төхөөрөмж; бүх аж үйлдвэрийн эргэлдэх хөдөлгөөнд шаардлагатай сэлбэг хэрэгсэл; аж үйлдвэрийн зориулалт бүхий агааржуулалтын систем, модон хаалга болон Volvo, Kubota экскаваторын чиглэлийн аж ахуйн нэгжүүд оролцоно.
Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд заавал дараах хаягаар бүртгүүлж арга хэмжээнд оролцоно уу:
Утас: 312501, 99148510
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Жич: Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд Солонгосын төлөөлөгчдийн жагсаалтыг хавсаргав.
БНСУ-ЫН ГЁНГИ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ
Уулзалт болох газар: Corporate зочид буудлын Ulaanbaatar hall
Хэзээ: 2017 оны 09-р сарын 11 (Баасан гариг) 09 цагт
Уулзалтанд 312501, 99148510 дугаараар холбогдож бүртгүүлнэ үү!
№ |
Компанийн нэр |
Бүтээгдэхүүний нэр |
Цахим хуудас |
Гол экспортлогч орнууд |
Төлөөлж оролцох хүн |
Албан тушаал |
Цахим шуудан |
Хаяг |
|
1 |
hK Co., Ltd. |
Халаалт/ агааржуулалтын уян хоолой |
АНУ, БНХАУ, Япон, Ойрхи дорнод |
Jung Woong |
Гүйцэтгэх захирал |
42, Middle East, Dongbaek, Giheung-gu, Yongin-si, Gyeonggi-do |
|||
2 |
DONG BANG CO.,LTD. |
Мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, эмчлэх эмийн бүтээгдэхүүн |
Вьетнам, Бангладеш |
Lee Ji Hoon |
Газрын дрга |
22-75 Anseong-si, Gyeonggi-do, Korea |
|||
3 |
Sammyung Tech Co.,Ltd. |
Байгаль орчинд ээлтэй шалны халаалтын систем |
ОХУ, Япон |
Lim Ju-hee |
Хэлтсийн дарга |
150-10, Dongmakgol-gil , Chuwuorib, Gwangju-si, Gyeonggi-do, Korea |
|||
4 |
HK Co., Ltd. |
Байгалийн эрдэс чулууг 1,300℃-аас дээш температурт нано технологи ашиглан боловсруулсан чулуун эрүүл мэндийн бүтээгдэхүүн |
ОХУ, ЕХ |
Jeong-il Gyeon |
Газрын дарга |
200-20, Yungsu-gil Chuwuorib, Gwangju-si, Gyeonggi-do, Korea |
|||
5 |
ECOWAY CO.,Ltd |
Ус хэрэглэдэггүй, эко жорлонгийн суултуур |
Филиппин, БНХАУ |
Cho Soo-hyun |
Гүйцэтгэх захирал |
Byeongsu Plaza 221, Yeongtong-dong, Bongyouro, Yeongtong-gu, Suwon, Gyeonggi-do |
|||
6 |
IMPACT Corp |
Автомашины тос тослох материалыг солих, цэвэрлэх тоног төхөөрөмж |
Вьетнам |
Kim Chung-hee |
Гүйцэтгэх захирал |
Gwangju City Gwangju-si Gyeonggi-do Gusu-dong road 26-32 |
|||
7 |
LEEHWA CO.,LTD. |
Slewing bearing/Бүх аж үйлдвэрийн эргэлдэх хөдөлгөөнд шаардлагатай сэлбэг хэрэгсэл |
Дотооддоо борлуулдаг |
Yang Seung-hoon |
Гүйцэтгэх захирал |
Gyeonggi-do Siheung City Industrial Complex 1, 244, Sihwa Distribution Shopping Mall 101 Block 5th Building 115 (Jeongwang-dong) |
|||
8 |
Fanzic Co.,Ltd. |
Аж үйлдвэрийн зориулалт бүхий агааржуулалтын систем |
БНХАУ, Хонгконг |
Ji In Ho |
Ажилтан |
Jangan-myeon, Hwaseong City, Gyeonggi-do 382-7 (Sukchonri) |
|||
9 |
ACE INSTRUMENT |
Далан, зам гүүр, тунел, төмөр зам, газрын гүн, усны түвшин, цооногийн хэмжилт зэрэг уул уурхай, иргэний барилгын салбарт хэрэглэгддэг хэмжилтийн багаж хэрэгслүүд |
Түрк, Энэтхэг, Сингапур, Чили, Индонез |
Kim Hyun Sik |
Гүйцэтгэх захирал |
|
|
||
10 |
FARM STEEL CO.,LTD. |
Volvo, Kubota хуучин экскаватор |
Дотооддоо борлуулдаг |
Jeong Seok Gyeon |
Гүйцэтгэх захирал |
4290-26, Seo-dong, Gongdu-eup, Anseong-si, Gyeonggi-do |
|||
Эх сурвалж: МҮХАҮТанхим
МБМҮХолбоо