ТОДРУУЛГА

 Мэдээний зураг
2017-06-20 15:31

ТОДРУУЛГА

 

Цементийн нийлүүлэлт байхгүйгээс үнэ өссөн талаар холбогдох үйлдвэрүүдээс дараах тодруулгыг авлаа.

- Налайхын Налгар Түшиг ХХК-ийн цементийн үйлдвэрийн тээрэм засвартай тул түр зогссон. 2-3 хоногийн дараагаас жигдэрнэ.

- Хөтөл Цемент Шохой ХК-н үйлдвэр дээр цахилгааны хүчдэл  гэнэт унаснаас болж тээрмүүд дээр засвар гарч түр саатсан. 1-2 хоногийн дараагаас жигдэрнэ.

- Монполиметын Монцемент билдинг материалс ХХК-н  үйлдвэр хэвийн ажиллаж, хоногт 15 вагон задгай болон  савтайгаар ачиж байгаа. Үйлдвэр хэвийн жигд ажиллаж байна.

Дотоодын цементийн үйлдвэрүүд үнээ нэмээгүй бөгөөд цементийн ченжүүд үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг анхаарна уу.

 

МБМҮХОЛБОО