“Экспортыг дэмжих төсөл, хамрагдах боломж” танилцуулга уулзалтад оролцохыг урьж байна.
“Экспортыг дэмжих төсөл, хамрагдах боломж” танилцуулга уулзалтад оролцохыг урьж байна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн танилцуулга уулзалтыг МҮХАҮТ-аас Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран зохион байгуулах тул бизнес эрхлэгч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалтын үеэр “Экспортыг дэмжих төсөл”-ийн танилцуулга хийх, санхүүгийн дэмжлэгт хамрагдах уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдэд тавигдах шалгуур, зөвшөөрөгдөх үйл ажиллагаа болон экспортыг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийгдэн харилцан санал солилцоно.
Уулзалт үнэ төлбөргүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 15.00 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их Танхимд болно.
Төслийн мэдээллийг www.edp.mn вэб хуудаснаас үзнэ үү.
“ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ, ХАМРАГДАХ БОЛОМЖ”
БИЗНЕС УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР
2017 оны 5-р сарын 5-ны өдөр (Баасан гараг)
14:50 – 15:00 |
Бүртгэл |
|
|
15:00 – 15:10
|
Нээлт |
|
Д.Батмөнх Төслийн Менежер М.Оюунчимэг МҮХАҮТ-ын дарга |
15:10 – 15:20 |
“Экспортыг дэмжих төсөл”-ийн товч танилцуулга |
|
А.Энхтүвшин Төслийн сургалтын зохицуулагч зөвлөх
|
15:20 – 15:50 |
Экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэгийн тухай танилцуулга • Санхүүгийн дэмжлэг • Санхүүгийн дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага • Санхүүгийн дэмжлэгт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болон зардал • Санхүүгийн дэмжлэгт хамрагдахгүй үйл ажиллагаа болон зардал |
|
Б.Хаш-Эрдэнэ Бизнес хөгжлийн шинжээч |
15:50 – 16:20 |
• Бүрдүүлэх баримт бичгүүд • Санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлэх үе шат • Санхүүгийн дэмжлэгийн гэрээ |
|
С.Энх-Амгалан Бизнес хөгжлийн шинжээч |
16:20 – 16:45 |
Цайны завсарлага |
|
|
16:45 – 17:00 |
Эдийн засгийн түншлэлийн хүрээн дэх тарифын хөнгөлөлтийг эдлэх боломж |
|
Ч. Цэцэгмаа МҮХАҮТ-ын Экспортлогчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга |
17:00 – 17:30
|
Асуулт, хариулт |
|
Төсөл хэрэгжүүлэх Нэгж |
Төслийн мэдээллийг www.edp.mn вэб хуудаснаас үзнэ үү.