ХАБЭА СУРГАЛТАД ХАМРАГДАНА УУ.
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АНХААРАЛД
Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 04-р сараас тус холбооноос үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хамтран дараах сургалтуудыг байнга зохион байгуулна.
Хэрэгжүүлэх хуулийн заалт: Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17.1, 17.2, 17.4, 17.5 заалт
НЭГ. Барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт: Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалаар батлагдсан 40 цагийн /5 өдөр/ сургалтын хөтөлбөрөөр явагдана.
5-р сарын сургалт 22-26-нд явагдана. Сургалтанд хамрагдсан ажилтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-н сертификат олгоно.
Энэ сургалт сард 1 удаа явагдах бөгөөд сургалтын төлбөр нь 280,000 төгрөг
ХОЁР. Нийт ажилтны ХАБЭА-н сургалт
Үйлдвэр аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудад нийт ажилтны сургалтын хөтөлбөрт тусгагдсан 14 цагийн /2 өдөр/ сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.
Сургалтын төлбөр нь ажиллагсдын тооноос хамааран нэг ажилтны сургалтын төлбөр 20,000-40,000 төгрөг байна.
Сургалтыг үйлдвэр дээр нь буюу холбооны дэргэдэх сургалтын төвд зохион байгуулна.
ГУРАВ. Барилгын материалын үйлдвэрүүд тусгай зөвшөөрөл олгох, сунгуулахад ХАБЭА-н ажилтан нь хүчин төгөлдөр сертификаттай, нийт ажилтнууд нь ХАБЭА-н нийт ажилтны сургалтын хөтөлбөрт хамрагдсан сертификаттай байна.
Үйлдвэрүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хууль, дүрэм зааврыг чанд мөрдөн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэн осолгүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг уриалж байна.
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн асуудал хариуцсан
ажилтны мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр
Сургалтын байгууллага: |
“Монгол Барилга Консалтинг” ХХК-ийн “Итгэл” сургалтын төв |
Сургалтанд хамрагдах суралцагсад:
|
Барилга угсралт, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн асуудал хариуцсан ажилтан |
Сертификат олгох байгууллага: |
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв |
Сургалт зохион байгуулагдах газар: |
Баянгол дүүрэг, 20-р хороо 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн замын урд, Мон-Тед ХХК-ийн байр, 2-р давхарт |
Сургалт явагдах хугацаа: |
2017.05.22 – 2017.05.26 - нд ажлын 5 өдөр 40 цаг Төлбөр – 280.000 төгрөг /сургалт дуусах өдөр төлбөрөө төлсөн байна./ |
Сургалтын төлбөр төлөх данс: |
Монгол Барилга Консалтинг ХХК Худалдаа Хөгжлийн Банк данс – 453005887 |
Сургалтын бүртгэл: |
2017.05.08 – 2017.05.19 |
Холбоо барих утас: |
99082480, 99013068, 99781436 |
МБМҮХОЛБОО
ИТГЭЛ СУРГАЛТЫН ТӨВ