БИЗНЕС АЯЛАЛД УРЬЖ БАЙНА.

 Мэдээний зураг
2016-09-01 20:21

ХБНГУ-ын Чөлөөт Заксон муж улсын эдийн засгийн төлөөлөгчдийн

Монголын зах зээлтэй танилцах аялал

2016.08.31- 2016.09.04

Экспортын барааг орлохуйц нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгаа төрөлжүүлэх Монгол Улсын бодлого нь гагцхүү манай ААН-үүдийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараас шалтгаална. Өрсөлдөх чадварын гол үзүүлэлт ААН-ийн инноваци, дэвшилтэт технологи, түүнийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх мэргэжлийн өндөр түвшиний ажиллах хүч. Эдгээр нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ТӨВД агентур Монголын ААН-үүдэд Герман улстай хамтран ажиллах боломжийг нээх, бүтээмжит хамтын ажиллагааг бий болгох зорилгоор жил бүр бизнес аялалыг ХБНГУ-ын муж улсуудтай хамтран зохион байгуулдаг.  Чөлөөт Заксон муж улсын эдийн засгийн төлөөлөл Монгол улсын зах зээлтэй танилцах, хамтын ажиллагааны боломж нээх ажил хэрэгч аялалыг 9сарын 1-4-нд зохион байгуулах гэж байна.  Бид Монгол, Заксон муж улсын бизнес төлөөлөгчдийн уулзалт, арга хэмжээний үр дүнд ААН, мэргэжлийн холбоод хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бизнес аялалд оролцохыг хүсвэл 99096158 Одбаяр  холбогдож бүртгүүлнэ үү.

Уулзалтад оролцогч байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс татаж авна уу.

 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам