Монгол-Хятадын бизнес уулзалтад оролцох тухай

 Мэдээний зураг
2015-10-01 17:34

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН    АНХААРАЛД

Монгол-Хятадын бизнес

уулзалтад оролцох тухай

 

Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТанхимтай хамтран энэ оны 10-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол-Хятадын бизнес уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул МҮХАҮТанхимд хандаж бүртгүүлнэ үү.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр боловруулсан төслөө Аж үйлдвэрийн яаманд танилцуулж болно.

Та бүхнийг Монголын аж үйлдвэрийн салбарын ололт амжилтыг олон улсад сурталчлах, мэдээлэл хүргэх өндөр ач холбогдолтой тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг

Аж Үйлдвэрийн Яам, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар,
Чөлөөт бүсийн хөгжил, Аж үйлдвэрийн паркийн хэлтэс

Б. Цолмон   

976-62263132
E-mail: tsolmon.b@mi.gov.mn
цахим хуудас: www.mi.gov.mn хаягаар авна уу.

 

 

МОНГОЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО