ХАБАЭ ажилтан бэлтгэх

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн асуудал хариуцсан

ажилтны мэргэшүүлэх сургалт 

Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 04-р сараас тус холбооноос үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хамтран дараах сургалтуудыг байнга зохион байгуулна.

Хэрэгжүүлэх хуулийн заалт: Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17.1, 17.2, 17.4, 17.5 заалт

НЭГ. Барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт: Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалаар батлагдсан 40 цагийн /5 өдөр/ сургалтын хөтөлбөрөөр явагдана.

Сургалтанд хамрагдсан ажилтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-н сертификат олгоно.

Энэ сургалт сард 1 удаа явагдах бөгөөд сургалтын төлбөр нь 280,000 төгрөг

ХОЁР. Нийт ажилтны ХАБЭА-н сургалт

Үйлдвэр аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудад нийт ажилтны сургалтын хөтөлбөрт тусгагдсан 14 цагийн /2 өдөр/ сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.

Сургалтын төлбөр нь ажиллагсдын тооноос хамааран нэг ажилтны сургалтын төлбөр 20,000-40,000 төгрөг байна.

Сургалтыг үйлдвэр дээр нь буюу холбооны дэргэдэх сургалтын төвд зохион байгуулна.

ГУРАВ. Барилгын материалын үйлдвэрүүд тусгай зөвшөөрөл олгох, сунгуулахад ХАБЭА-н ажилтан нь хүчин төгөлдөр сертификаттай, нийт ажилтнууд нь ХАБЭА-н нийт ажилтны сургалтын хөтөлбөрт хамрагдсан сертификаттай байна.

Үйлдвэрүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хууль, дүрэм зааврыг чанд мөрдөн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэн осолгүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. 

МБМҮХОЛБОО