Мэргэжлийн зэрэг дэв олгох сургалт

Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох журмаар

Барилгын материалын инженерүүдийн тасралтгүй мэрэгжил дээшлүүлэх сургалтын тогтолцоо

—БХБ-ын сайдын 2017.12.08-ны 200 тоот тушаалаар Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшсэн зэрэг олгох дүрмийг баталж гаргалаа.

— Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшсэн зэрэг олгох чиг үүргийг БХБ-ын сайдын 2017.12.28-ны 215 тоот тушаалаар мэргэжлийн холбоодын төлөөлөл /8/ Монголын барилгачдын нэгдсэн Холбоогоор гүйцэтгүүлэхээр боллоо. Иймд Барилгын материалын инженерүүдийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалтыг МБМҮХолбоо хариуцан гүйцэтгэхээр боллоо.

Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмээс:

1. Мэргэжилтэн мэдлэг, ур чадвараа сайжруулан хөгжүүлэхэд чиглэсэн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг багц цагаар давтан сургалтын үндсэн дээр зохион байгуулна.

 2. Барилгын салбарын инженерүүд нь сургууль төгссөн цагаасаа эхлэн жил бүр давтан сургалтанд хамрагдаж, хангавал зохих тодорхой багц цагийг хангана

3. Сургалтын хэлбэр нь онолын болон дадлагын хэлбэртэй байна.

4. Сургалтын хичээлийг заавал суралцах, сонгон суралцах 2 төрөл байна

5. Сургалтын агуулга нь мэргэшсэн болон зөвлөх зэрэг горилох, сунгах чиглэлээр ялгаатай байна

6. Инженерийн давтан сургалтыг мэргэжилтэн сургалтаар болон бие даасан хэлбэрээр тасралтгүй мэргэжил, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ

7. Танхимын сургалтын 8 цаг=1 багц цаг

     Дадлагын сургалтын 16 цаг=1 багц цаг гэж тооцно       

БХБ Сайдын 2017 оны 200 тоот тушаалаар батлагдсан дүрмээр: