БИ ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫН ЭСРЭГ БАЙНА АЯНД НЭГДЭЖ БАЙНА.

 Мэдээний зураг
2021-03-19 17:19

"Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аянд нэгдэж байна.

Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан анх удаа "Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аяныг өрнүүлж байна. Тиймээс энэхүү аянд нэгдэж Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлөөс Зөвлөлийн гишүүд, яамны харьяа байгууллагууд, ТББ-ыг нэгдэхийг уриаллаа. Дашрамд дурдахад Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийж, судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 99 дүгээр захирамжаар батлуулсан байдаг.

       Иймд Та бүхнээс Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан АЯНД нэгдэх болон дараах ажлуудыг өөрсдийн боломж, санаачлагаар илүү өргөнөөр дэлгэрүүлж (аль болох төсөв, мөнгө зарцуулахгүйгээр зохион байгуулах), санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг хүсье. Үүнд: 

1.“Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг  зохион байгуулах хүрээнд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах;

2.Зам тээврийн осол, аваар, эрсдэлээс урьдчилан  сэргийлэх, зам тээврийн ослоос шалтгаалан гарч буй хор уршиг, үр нөлөө, жолоочийн сэтгэл зүй, хариуцлагатай жолооч байх талаарх  мэдээллийг түгээх;

3.Эрэгтэйчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх. Эрэгтэйчүүдийг бие бялдрын хувьд эрүүл, илүүдэл жингүй байх уриалга, арга хэмжээг зохион байгуулах; 

4.Эрэгтэйчүүд сонирхлоороо нэгдэж буй клуб, спортын төрлөөр дамжуулан стресс тайлах, сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх,  амьдралын зөв дадал, эрүүл, урт наслах зан үйлийг хэвшил болгох талаарх уриалгыг гаргаж сургалт, сурталчилгааг өрнүүлэн уриалах.