БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ШИНЭЭР 3 ГАВЪЯАТТАЙ БОЛЛОО.

 Мэдээний зураг
6 сарын өмнө

Өнөөдөр барилгын материалын үйлдвэрийн салбар 3 шинэ гавьяаттай болж байгаад МБМҮХолбоо баяртай байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөтөл Цемент Шохой ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Валяхүү, “Монгол Базальт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболд нарыг  “Аж үйлдвэрийн гавьяат” ажилтан,  “Энгүүн оргил” ХХК-ийн захирал З.Туулыг “Гавъяат барилгачин” цол тэмдэгээр тус тус шагналаа.

- Хөтөл Цемент Шохой ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Д.Валяхүү нь тус үйлдвэрийн ууган инженерүүдийн нэг бөгөөд цементийн үйлдвэрийн нойтон аргын технологийг эрчим хүчний хэмнэлттэй, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, өндөр хүч чадалтай, орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци бүхий хуурай аргад шилжүүлж төслийн хүч чадлыг нэг дахин нэмэгдүүлж үндэсний стандартын шаардлага хангасан олон төрлийн цемент үйлдвэрлэхэд өөрийн мэдлэг чадварыг дайчлан ажиллаж байгаа манай салбарын шилдэг инженерүүдийн нэг билээ. Монгол инженерүүд компьютерийн удирдлагатай бүрэн автоматжсан үйлдвэрийг хэрхэн бие даан үйлдвэрийг удирдаж чаддагийг харуулж байгаа нь бидний бахархал билээ. Олон жилийн туршлагатай ахмад инженер Д.Валяхүү залуу үеийг халамжлан хүмүүжүүлж олон шавь нараа мэргэшсэн, зөвлөх инженер болгоход анхаарлаа хандуулж МБМҮХ-ноос зохион байгуулж байгаа салбарын инженерүүдийн дипломын дараахи давтан мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтад багшилж мэдлэг чадвараа өвлүүлж явна.

- “Монгол базальт” компанийн хувьд 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын технологи хөгжүүлэлтийн Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай зохион байгуулж, агаар орчин хөрсний бохирдлыг бууруулах гээд олон төслийг хийж хэрэгжүүлсэн байна.

- З.Туул нь барилгын инженер мэргэжилтэй 1979 оноос барилгын салбарт ажлын гараагаа эхлэж 2006 онд “Энгүүн оргил” ХХК-ыг байгуулан ЗТБХБЯамны дэмжлэгтэйгээр арматур төмөр үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр байгуулан төмөрлөгийн үйлдвэрийн анхны эмэгтэй захирлаар ажиллаж эхэлсэн байна.

“Энгүүн оргил” ХХК нь импортын материал арматур үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлсээр байна. З. Туул нь манай салбарын 6 дахь эмэгтэй “Гавъяат барилгачин” цол тэмдэгээр шагнагдсанд талархаж, шинэхэн гавъяатууддаа цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна.

МБМҮХолбоо

2021-02-08