АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

 Мэдээний зураг
2021-02-04 11:16

Монгол улсын Засгийн газар, БХБЯ –наас “COVID-19” цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад манай дэд салбарын аж ахуйн нэгжүүдэд тодорхой  дэмжлэг үзүүлж байгаад барилгын материал үйлдвэрийн баялаг бүтээгчид бид талархаж байна.

Бид цаг үеийн асуудалтай холбогдуулан Засгийн газарт зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлэх тул тухайн үйлдвэрийнхээ үйл ажиллагааны онцлогт тохируулан 2 төрлийн хүснэгтээр мэдээллээ bmat.material@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралтыг эндээс татаж авна уу.

Хүснэгт-1

Хүснэгт-2

Барилгын улирал эхлэхэд бага хугацаа үлдэж байгаа тул үүсэж болох эрсдэлийг тооцон үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тулгуурлан  сонгож үйлдвэрлэлээ аль болох эрт эхлүүлэн, цар тахлыг хамтдаа хохирол багатайгаар даван туулахыг уриалж байна.

МБМҮХолбооны ажлын алба