ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

 Мэдээний зураг
10 сарын өмнө

ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18, 21, 22, 23 дугаар тушаал батлагдан гарч, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад 3 жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын Тэргүүн М.Түмэнжаргал, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар гэрээнд /2020.02.04/ гарын үсэг зурлаа.

Үүнд:
- Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 төрийн бус байгууллагуудад;


- Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд;


- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” болон түншлэгч 7 төрийн бус байгууллагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлнэ.

 

МБМҮхолбоо нь энэ үүргийг 2012 оноос хойш тасралтгүй гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 онд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох-47, сунгах-38, цуцлах-3, ААН-н нэр солих-1, ажлын төрөл нэмэх-1, гэрчилгээ нөхөн олгох-2 асуудлаар нийт 92 аж ахуйн нэгжид шийдвэр гаргасан байна.