ЖУРАМ БАТЛАГДЛАА.

 Мэдээний зураг
7 сарын өмнө

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ  ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН 2019 ОНЫ 4ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН А/119 ТООТ ТУШААЛААР БАТЛАГДАН ГАРЛАА.

ЖУРАМЫГ ЭНД-ЭЭС ТАТАН АВЧ ТАНИЛЦАНА УУ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЫГ  http://smefund.gov.mn/  ХОЛБООСООР ОРЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭНД ХАМРАГДАХЫН ТУЛД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ. ҮҮНД:

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд

шаардагдах материал

 

  1. ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлт албан бичгээр (ХХААХҮЯ-ын Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан тоотоо хаяглах)
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт. Тодорхойлолтод нийт даатгуулагчийн тоог дурдсан байх (эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа)
  4. Харъяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт (цахимаар авсан тодорхойлолт байж болно)
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан. (цахимаар авсан тодорхойлолт байж болно)

эх сурвалж: http://smefund.gov.mn/news/9/single/220

МБМҮХОЛБОО