ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-СУРГАЛТ

 Мэдээний зураг
2018-12-11 12:45

ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-СУРГАЛТ

МБМҮХолбоо Монголын хүрээлэн буй орчны нийгэмлэгтэй хамтран “Химийн бодисын аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2018 оны 11сарын 30нд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар дараах сэдвийн дагуу мэдлэг, мэдээллийг хүргэлээ.

- Химийн бодисын эрхзүй, ангилал, хаягжуулалтын GHS систем

- Химийн бодисын CAS дугаар, MSDS

- Химийн бодисын шошгожуулалт, тээвэрлэлт, хадгалалт, бүртгэл, хаягдал устгах

- Ахуйн химийн бодисын тухай

- Химийн бодистой харьцаж ажиллах /Chemical handling/, химийн бодисын асгаралт

- Химийн бодисын хордлого, хор саармагжуулах бүтээгдэхүүн

- Хувийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламж

Сургалтад хамрагдсан MSM ХХК, Сика Монголиа ХХК, Батс-Өргөө ХХК, Их биндэр хайрхан ХХК, Барилга архитектур корпораци, Бэст Эргэл ХХК, DFRT ХХК, EZCON ХХК, Кемистар ХХКомпаниудын ажилтан ажиллагсдад ажлын өндөр амжилт хүсье.

Цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад хамрагдахыг хүссэн байгууллагууд холбоо барина уу.

 

МБМҮХолбоо