НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ГАРУДА-2018

 Мэдээний зураг
2018-10-01 11:34

"НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ ГАРУДА-2018"

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” арга хэмжээг 6 дахь жилдээ уламжлал болгон 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

2018 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда-2018”–д бүтээн байгуулалтыг дараах 5 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Барилга, байгууламж;
  2. Авто зам, дэд бүтэц;
  3. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэр;
  4. Франчайзинг;
  5. Брэндинг бүтээгдэхүүн

/Дээрх номинацуудаас 3-5 дахь төрөлд нэр дэвшүүлэх үйлдвэрлэл эрхлэгчдийн материалыг бүрдүүлнэ гэдгийг анхаарна уу/

            Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:

  • Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн;
  • Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;
  • Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;
  • Ажлын байр олноор бий болгосон;
  • Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон;
  • Олон улсад таниулсан, хүлээн зөвшөөрөгдсөн;
  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;
  • Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.

Иймд, шаардлага хангасан байгууллагуудын материалыг нэгтгэж Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн  газрын Үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн дотор шаардлагын дагуу гүйцэт бүрдүүлэн цахим хаягаар / ariunzayami@gmail.com/ ирүүлнэ үү. Мөн МБМҮХолбооны 316253, 99143658 дугаарт утсанд залгаж бүртгүүлнэ үү.

НЭР ДЭВШҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН МАТЕРИАЛЫГ ДАРААХ БАЙДЛААР БЭЛТГЭЖ ИРҮҮЛНЭ. ҮҮНД:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг;
  2. Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /10 хуудас PPT/;
  3. Хавсралтад байгаа мэдээллийн хүснэгтийг бөглөх; ТАТАХ
  4. Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох баримт бичиг;
  5. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

--oOo--

МОНГОЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР