Барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

 Мэдээний зураг
2018-03-19 14:19

Description: Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх  дээд хэмжээг батлах тухай

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар A/05,08 

Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай

Эрүүл ахуйн тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 

1.Барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг нэгдүгээр, Барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д тус тус даалгасугай. 

                                          ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                                                            БАРИЛГА, ХОТ  БАЙГУУЛАЛТЫН САЙД

                                           Д.САРАНГЭРЭЛ                                                                                                          Х.БАДЕЛХАН

 

 

ХАВСРАЛТ №01 http://www.legalinfo.mn/annex/details/8192?lawid=13109

ХАВСРАЛТ №02 http://www.legalinfo.mn/annex/details/8194?lawid=13109