ИХ БАРИЛГА-2017 шагналд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна

 Мэдээний зураг
2017-12-07 16:18

Улс орны хөгжил дэвшлийн гол тулгуур болсон барилга, бүтээн байгуулалтын салбарын 2017 оны Нэгдсэн шинэ жилийн цэнгүүн 12 дугаар сарын 12-ны өдөр One Event Hall хүлээн авалтын танхимд зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээний үеэр оны шилдэг байгууллага, хувь хүнийг тодруулан, ИХ БАРИЛГА-2017 шагналыг гардуулах юм.

ИХ БАРИЛГА-2017 шагналын сонгон шалгаруулалтыг Шалгаруулах комиссийн баталсан журмын дагуу явуулах ба комиссийн бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын Барилгын инженерүүдийн холбоо, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо, МҮХАҮТ-ын Барилга, дэд бүтцийн зөвлөлийн төлөөлөл нар орж ажиллаж байгаа болно.

Иймд салбарын оны шилдэгийг шалгаруулах ИХ БАРИЛГА-2017 шагналд нэр дэвших сонирхолтой байгууллага, хүвь хүний материалыг 2017 оны 12 дүгаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Барилгын үндэсний ассоциаци дээр хүлээн авах тул Та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Барилгын үндэсний ассоциацийн Ажлын албаны байр, www.mcud.gov.mn болон www.barilga.mn цахим хуудаснаас авна уу.

 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

М Плаза, 14-р давхар, 1402 тоот

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж

Улаанбаатар 15141, Монгол Улс

 

Гар утас:         + (976) 9444 4173, 9997 9799, 9595 4173

Утас:                 + (976) 7011 1515

И-мэйл:           info@mnca.mn