“Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо.

 Мэдээний зураг
2017-10-31 12:51

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо.

Нийслэлийн шилдэг барилга байгууламж, авто зам, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн төрөлд 60 гаруй компани, аж ахуй нэгж нэр дэвшихээр  сонгон шалгаруулалтад материалаа ирүүлжээ. Тухайлбал,  шилдэг барилга байгууламж номинацид  гэхэд “Гангар инвест”, “Хурд групп”, “Номин констракшин” зэрэг барилгын топ компаниуд өрсөлдсөн юм.

Мөн шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, шинэлчлэлийн эхлэл нь баялаг бүтээгчид байдаг. Баялаг бүтээгчид олон байхын хэрээр улс орон өргөжин хөгжинө. Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтууд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөх боломж бүрэн бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд бизнес эрхлэгчдээ татварын орчин болон бусад бодлогын зөв шийдлээр дэмжих боломжийг эрэлхийлэх болно” гэлээ.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал – “GARUDA 2017”–д

шалгарсан байгууллагууд

 

  1. Шилдэг барилгын салбарын бүтээн байгуулалт:

Хурд групп – Хаанбанк тауэр болон Наадам центр цогцолбор

Тусгай шагнал:

Барилга ХК, МУИС, Эн Эй Пи групп – МУИС E Номын сан

  1. Шилдэг авто замын салбарын бүтээн байгуулалт:

Эко тогтол ХХК - Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замын өргөтгөл, шинэчлэлт

Тусгай шагнал:

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ - 149 авто машины зогсоолын ажил

  1. Шилдэг Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр:

Хараа Сүмбэр ХХК - Жоби барилгын материалын үйлдвэрийн өргөтгөл, будгийн үйлдвэр

Тусгай шагнал:

Уай эл эм - Төмөр метал хийцийн үйлдвэр болон лэд гэрэл угсралтийн үйлдвэр

Шилэн хийц - Хатаасан, Ламинатан шилэн бүтээгдэхүүний үйлдвэр

  1. Шилдэг брэндинг:

Сэрж Интернешнл – Милая брэнд

Тусгай шагнал:

Монхимо ХХК - Адуу брэндийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн

  1. Шилдэг франчайзинг:

“Улаанбаатар смарт карт” ХХК – Улаанбаатар смарт карт

Нийслэлийн бүтээн байгуулалтын дэвшилтэд техник, технологи бүхий шилдэгээр шалгарсан барилгын материалын үйлдвэрүүдийн удирдлага болон хамт олонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МБМҮХолбоо