АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

 Мэдээний зураг
4 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлалаа.

Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр, туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн билээ. 
Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан 63 аж ахуйн нэгж илэрснээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж тогтоогдсон байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эдгээр ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болголоо.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар 37.1.3-т тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нутгийн захиргааны байгууллага болон тухайн аймаг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газар цуцлах дүгнэлт гаргаж Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг.

Эх сурвалж: www.assa.mn

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны 08 сарын 21-ны өдрийн А/609 тоот захирамж болон тусгай зөвшөөрлийг цуцлагдаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалт хавсралтаар

 

 

Захирамжийг ЭНД-ээс татаж авна уу.

МБМҮХОЛБОО