Медиа үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна.

 Мэдээний зураг
4 сарын өмнө

Гишүүн байгууллагуудын удирдлагад

   

 

Монголын барилгачдын 91 жилийн түүхт ойн баярыг 2017 онд тэмдэглэх нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд MEDIA” үзэсгэлэнг Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо санаачлан анх удаа зохион байгуулж байна.

Энэ үзэсгэлэнд салбарын төрийн ба төрийн бус байгууллагууд, тэдгээрийн гишүүд дэмжигч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаархи сурталчилгааг 2х2м хэмжээтэй, өндөр нягтралтай 20-н LED дэлгэцээр харуулахаас гадна  5х4м хэмжээтэй төв дэлгэцээр ээлжлэн үзүүлэх болно.

Энэхүү үзэсгэлэнд компанийхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө сурталчлан оролцохыг урьж байна.

Үзэсгэлэн 2017 оны 09 сарын 08ны өдөр /1000-1800/ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

Үзэсгэлэнгийн хураамж: 500,000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 77113136 тоот утсаар холбогдож авна уу.

МБМҮХолбоо