БАРИЛГЫН САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ ШАЛГАРУУЛАЛТ

 Мэдээний зураг
2017-08-22 17:54

БАРИЛГЫН САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжисний 91 жилийн ойн баярыг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон салбарын төрийн бус байгууллагуудын хамтарсан  ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 

Барилгачдын баяраар 2017 онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, туг далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг БХБСайдын 2017 оны 136 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”-ын дагуу хүлээн авна. Иймд “Оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-д нэр дэвших хүсэлтэй аж ахуй нэгж, байгуулалгын материалыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл Барилгын хөгжлийн төвийн нэг цэгт хүлээн авах тул та бүхэнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

“Барилгын салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах журам”

       

 

Журмыг эндээс ТАТАЖ авна уу.

Холбоо барих утас: 320974, 70115055

 

Жич: Материал хүргүүлсэн ААН-үүд МБМҮХолбооны 99143658 утсанд давхар мэдэгдэнэ үү. 

МБМҮХОЛБОО

Эх сурвалж: www.barilga.gov.mn