БАРИЛГЫН САЛБАРЫН БРЭНД ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН

 Мэдээний зураг
10 сарын өмнө

 

БАРИЛГЫН САЛБАРЫН БРЭНД ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ой, Барилгачдын баярын өдрийг угтан Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын салбарын БРЭНД ЛОГО-той болох санаачлагыг гарган дараах уралдааныг зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

*      Бүтээл нь барилгын салбарын түүх, ажил мэргэжлийн онцлог, ирээдүйн хөгжлийг илтгэн харуулсан байна.

*      Гурваас илүүгүй өнгө ашигласан ба хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх.

*      График дизайны программ ашиглан, өндөр нягтралтай, өнгөний код 3D (гурван хэмжээст, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй) форматаар хийсэн байх.

*      Бүтээлийн утга санааг тайлбарласан тайлбар ирүүлэх.

*      Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх

*      Бүтээлээ зурган хэлбэрээр хавсаргаж илгээнэ. (jpg, gif, png өргөтгөлүүдийг зөвшөөрнө)

*      Бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн бүтээл шалгаруулалтаас шууд хасагдана.

*      Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно.

 

ШАГНАЛЫН САН:  ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ-1,000,000 ТӨГРӨГ

Уралдааны үйл явц:

  • Бүтээлийг batzorig@mcud.gov.mn хаягаар 08 сарын 21-ны 8:30 цагаас өмнө нэр, утас, хаягийн хамт и-мэйлээр хүлээн авна.
  • Эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг  БХБЯамны (Барилга, хот байгуулалтын яам) facebook хуудсанд байршуулна.
  • Барилга, хот байгуулалтын яам, Төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүрдсн ажлын хэсэг шилдгийн шилдэг бүтээлийг тодруулна.
  • Холбоо барих утас: 51-262810, 88083442

 

Тус уралдаанд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлнэ үү.

БХБЯ, МБМҮХолбоо