ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА.

 Мэдээний зураг
4 сарын өмнө

 

      

 

ОХУ-ЫН “РУССКИЙ ИНСТРУМЕНТ” ХХК-ААС ИРСЭН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА.

Олон улсын худалдааны “Русский Инструмент” ХХК компани нь ОХУ-ын томоохон тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч ZIL, GAZ, URAL, KAMAZ, KRAZ болон бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын албан ёсны дистрибьютор юм. Сүүлийн жилүүдэд Египет, Этиоп улсын зах зээлд тоног төхөөрөмжөө нийлүүлсэн.

Тус компани нь манай улсын зах зээлийг сонирхон Хяналтын камер, шөнийн дуран, инерцийн навигатор, хамгаалалтын төрөл бүрийн дохиолол, гадаа талбайн гэрэлтүүлэг, аж үйлдвэрийн машин, үйлдвэрлэлийн болон гар багаж, хэрэгсэл, агаар шахагч, хийн цилиндр, хуяг дуулга ба хамгаалалтын хувцас, металл бүтээгдэхүүн, дизель хөдөлгүүр, ачааны машин, дугуй гэх мэт төрөл бүрийн тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, хамтран ажиллах аж ахуй нэгж, байгууллага, импортлогчдыг хамтран ажиллахыг урьж байна.

Мөн Монгол улсаас түүхий эд материал, бараа бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа тул бараа бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуй нэгжүүд танилцуулгаа илгээх боломжтой.

“Русский Инструмент” ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг rusinstrument.promportal.su цахим хаягаар эсхүл тус компаний ажилтан Константин Агуреев (утас: +7 964 524 54 11, и-мэйл: rus.instr2@yandex.ru)-т хандан авах боломжтой.

Хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс доорх хаягаар шууд холбоо барина уу.

Холбоо барих хаяг: 
Холбоо барих ажилтан Mr. Alexander Timokhin,
Ерөнхий захирал
Хаяг: 36A, pr. Lenina, city of Chelyabinsk, 454091 Russia
Утас: +7(351) 225-32-08, +7(963)076-19-13.
Цахим шуудан: rus.instr@yandex.ru
Цахим хуудас: http://rusinstrument.promportal.su/

МБМҮХолбоо