ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

 Мэдээний зураг
2017-07-27 17:22

       

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны “РРР” зарчмын дагуу төрийн зарим үүргийг ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргав.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 4 дүгээр зүйлийн 33.1.15 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.14.6 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолын  2дугаар заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 29 дугаар тушаалын дагуу ...Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлаж, Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргахад шаардагдах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүргийг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-аар дагнан гүйцэтгүүлэх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулав.

МБМҮХолбоо ТББ нь энэхүү чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд экспертийн баг ажиллуулан мэргэжлийн төрийн бус байгууллага /холбоо/-уудыг оролцоог хангаж ажиллахаар болжээ.

МБМҮХолбоо