"Санал санаачилга шийдэл" инновацилаг B2B арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 Мэдээний зураг
2017-05-30 21:45

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЖИЛ - 2017

 

"Санал санаачилга шийдэл" инновацилаг B2B арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна


 

МҮХАҮТ нь  2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 16 цагаас МҮХАҮТ-ын  Их Танхимд  "Санал санаачилга шийдэл" B2B арга хэмжээг  зохион байгуулах гэж байна.Арга хэмжээний гол зорилго нь төрөөс инновацийн талаар баримталж буй бодлогыг олон нийтэд таниулах, инновацийн шилдэг туршлагуудаас танилцуулах, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай  хамтарч ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийг холбох, шинээр бизнес эрхлэхэд тулгарч буй  санхүүгийн бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх явдал юм.Арга хэмжээний үеэр гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болон VIP уулзалтууд тус тус болно.B2B арга хэмжээнд оролцох хүсэлтэй  байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс доорх хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.
 

Тус арга хэмжээ нь үнэ төлбөргүй болно.
 

Холбоо барих:
МҮХАҮТ-ын Харилцаа хамтын ажиллагааны газар
Утас: 11-314000, 99107371,99907950,99046587
Цахим шуудан: cooperation@mongolchamber.mn

 

 

 

 

 

“ ИННОВАЦИЛАГ БИЗНЕС – 2 – БИЗНЕС” УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

                               B2B:  САНАЛ-САНААЧИЛГА-ШИЙДЭЛ

 

2017 оны 6 сарын 2 /Баасан гараг/-ны 16 цагт, МҮХАҮТ-ын Их танхим

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

 

16.00 – 16.20   Нээлтийн үг:  УИХ-ын гишүүн Н.Учрал, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа

 

 16.20 – 16.30  Илтгэл 1: “Төрөөс Инновацийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал” БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга  Д.Одгэрэл

 16.30 – 16.45  Илтгэл 2: “Төрөөс инновацийн төслийн санхүүжилт- үр дүн,хэрэгжилт”

                           Засгийн газрын тусгай сан, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал                   

 

16.45 – 17.00  Илтгэл 3: “Инновацийг дэмжих асуудал, бусад орнуудын чиг хандлагаас”

                        Их   сургуулийн хотхон байгуулах төслийн зөвлөх, Ш.Алтанбадралт

 

17.00  – 17.10  Нэрийн хуудас солилцох

                       

17.10 –  17.25 Илтгэл 4: “Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар ба инноваци” ШУА- ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD) Д.Баттогтох

 

17.25 –  17.40  Илтгэл 5:“Венч Сан Монголд” Старт-ап фондын гүйцэтгэх захирал

                         Э. Базаррагчаа

 

17.40 – 18.10  АСУУЛТ, ХАРИУЛТ

18.10               B2B Networking event /light food & drinks 

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/chamber/index.php/mainmenu-news/item/1649-2017-05-26-16-19-48