ОРОС-МОНГОЛ ОРНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА -2016 БИЗНЕС ФОРУМ

 Мэдээний зураг
2016-11-16 14:45

ОРОС-МОНГОЛ ОРНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА -2016 БИЗНЕС ФОРУМ

 

2016 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ-ын Сибирийн нийслэл Новосибирск хотноо амжилттай болж өнгөрлөө.

Тус форумд МБМҮхолбоо Барилгын материалын салбарыг төлөөлөн оролцож Новосибирск хотын барилга, барилгын материалын үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны төлөөлөл компаниудтай уулзаж санал солилцлоо.

Барилгын материалын үйлдвэрүүдээс Хөтөлийн Цемент шохой ХК, Монполимет группын Монцемент билдинг материалс ХХК, МАК, Шилэн хийц ХХК компаниуд оролцлоо.

 

МБМҮхолбооны гишүүн цементийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ Сибирийн зах зээлд гаргах санал тавьж Сибирийн экспорт импортын агентлагийн ерөнхий захирал Ожередов В.П-тэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн Монголын талаас засал чимэглэлийн хуурай нойтон хольц, чулуун будаг, эмульс, сантехникийн хуванцар хоолой, хуванцар цонх хаалга, түүний бэлдэц, зэс голтой кабель зэрэг олон улсын чанарын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг ОХУ-д экспортлох боломжийн талаар танилцууллаа.

Дээрх асуудлаар Оросын тал судалж үзээд ойрын хугацаанд хариу өгөхөөр тохиролцлоо.

Мөн дээврийн хуулимал болон зүймэл материал үйлдвэрлэгч Технониколь компанитай монголд хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлахаар ярилцав.

Новосибирскын барилгын томоохон групп болох “Ломета” компаний ерөнхий захирал Мороз А.А, Промэко компанийн гадаад харилцааны хэлтсийн дарга Попков ВВ нартай уулзаж мэдээлэл солилцов.

Вааран дээвэр үйлдвэрлэгч Серб улсын “MLadost” компаний төлөөлөгч Голич Н.-тай санал солилцож Монголын томоохон тоосгоны үйлдвэрүүдэд вааран дээвэр үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Новосибэко компаниас Монгол улсад төмөр замын бетон дэр үйлдвэрлэх, төмөр бетоны үйлдвэрлэлд бетоны бат бэхийг дээшлүүлэх, технологийн процессыг хурдасгахад ер бусын хийцтэй цахилгаан төхөөрөмж ашиглаж байгаа өндөр хүчдэлийн импульсийн цэнэг шахалтын процессыг ашигласан техник технологийн шийдлийг нэвтрүүлэх санал дэвшүүллээ.

Холбогдох мэдээллийг манай сайтад цувралаар гаргах болно.

Та бүхэн Новосибирск хотын барилга, барилгын материалын шинэ технологийн чиглэлээр дараах компаниудын цахим хуудасаар орж сонирхсон мэдээлэл авч, хамтран ажиллана уу.

www.Trubizol.ru                    nzpt1@yandex.ru

www.Mladost.co.rs

www.Lommeta.ru ; www.lommetex.ru; info@lommeta.ru

www.promeco.ru        info@promeco.ru

www.tn.ru                   timkin@tn.ru

www.sibexima.ru                    info@sibexima.ru

www.cotes-e.com       Dmitry.serant@cotes-e.com

www.zavodtrud.ru                  trud@zavodtrud.ru

 

МБМҮХолбоо