“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан

 Мэдээний зураг
2016-11-02 17:30

“Шинэ санаа-Шилдэг инноваци”

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааныг нэг сарын хугацаатай зарлажээ.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Нийслэл хотын өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явагдана. Үүнд:

·                “Ухаалаг Улаанбаатар” - Дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх,

·                “Цэвэр Улаанбаатар” - Агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, ус хангамжийн зохистой хэрэглээ, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх,

·                “Аз жаргалтай Улаанбаатар” - Өдрөөс өдөрт нийслэл хотоо аз жаргалтай хот болгон хөгжүүлэхэд хотын иргэд оршин суугчдын оролцоог өргөжүүлж, аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдлээр шийдвэрлэх.

ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Төслийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын 520 тоот өрөөнд 10дугаар сарын 21-ээс 11дүгээр сарын 21-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.

Шилдэг шийдэл, инноваци технологийн болзолт төслийн “Шинэ санаа-Шилдэг инноваци” уралдааны шагналыг 2016 оны 11 дугаар сарын 25-ны өдөр гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99017470, 99003933 дугаарын утсаар авах боломжтой.

 

Уралдааны УДИРДАМЖ-ыг эндээс татаж авна уу.

 

 

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn