НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧИД ТОДОРЛОО.

 Мэдээний зураг
2016-11-01 17:35

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧИД ТОДОРЛОО


Монгол улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгууллаа.  Энэ удаагийн шилдэг бүтээн байгуулалтыг  шилдэг франчайзинг,  шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн 4 төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ.  Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс шилдэг Франчайзинг төрөлд Cofe bene, шилдэг брэндинг төрөлд “Imax” кино театр, дэвшилтэд техник технологи бүхий үйлдвэр төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК, шилдэг барилга байгууламж төрөлд МCS поперти ХХК-ийн “Шангрила центр” тус тус шалгарлаа.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналын тусгай байранд “Энканто” спорт комплекс, “Ариуна Сури”, “И март” ХХК, Нийтийн тээврийн зогсоол гудамжны мэдээллийн байгууламжийг шинэчилсэн Жи Си Деко  компани, Хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Мод пластик” компани, Перлитен хавтангийн үйлдвэрлэгч “Нью север” компани, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлсэн “УльтраСоник” компани тус тус шалгарч нийслэлийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Эх сурвалж: http://www.ulaanbaatar.mn/content/show/17962