БАРИЛГЫН САЛБАР АНХНЫ ТЕХНИК ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛЛОО.

 Мэдээний зураг
2016-10-27 11:08

Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов

16092903

2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллага болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техник хяналтын албаны итгэмжлэлийн үнэлгээнийн ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ. Тус хурлаар “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллагыг 2 жилээр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техник хяналтын албыг 4 жилээр итгэмжлэхийг гишүүд 100 %-ийн саналаар дэмжив.

“Олно” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллага нь Барилга, байгууламжийн хийц, эдлэлийн чанар болон угсралтын үеийн хяналтыг гүйцэтгэхээр А төрлөөр итгэмжлэгдэж, барилгын салбарын анхны итгэмжлэгдсэн Техникийн хяналтын байгууллага боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техник хяналтын алба нь 3 дахь удаагаа итгэмжлэгдэж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ технологи, үйл явцын болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үеийн хяналтыг гүйцэтгэдэг В төрлийн хяналтын байгууллага юм.