ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАНА УУ.

 Мэдээний зураг
2015-10-27 14:31

Жил бүр уламжлан болон Далайн салхи ТББ-аас санаачлан явагддаг сургалт энэ удаад Барилгын материалын үйлдвэрлэлийн дотоод хяналт, чанар, сорилтын лаборантуудыг чадавхижуулах чиглэлээр 2015.12.06/Ня/ – 12.12/Бямба/хооронд БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү сургалтанд идэвхитэй оролцоно уу.

 

“БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДОТООД ХЯНАЛТ, ЧАНАР, СОРИЛТЫН ЛАБОРАНТУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТЫН УДИРДАМЖ

Сургалтын нэр

Барилгын материалын үйлдвэрлэлийн дотоод хяналт, чанар, сорилтын лаборантуудыг чадавхижуулах

Огноо

 

2015.12.06/Ня/ – 12.12/Бямба/

Болох газар

БНСУ-ын Инчон хот. БНСУ-ын Хөдөлмөрийн Яамны Харъяа Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хөгжлийн Агентлаг

 

Зорилго

Хяналт, сорилтын лабораторийн ажилтаныг чадавхижуулах,               БНСУ-ын тохирлын үнэлгээний байгууллагын болон  техник хяналт, сорил туршилтын лабораторуудын шинэ техник технологи, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй танилцах, олон улсын стандартууд хэрхэн хэрэгжиж буйг судлан суралцах зорилготой.

 

 

Хамрах хүрээ

Монгол улсын 21 аймгийн Газрын Харилцаа Барилга, Хот Байгуулалтын Газар, зам, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхчлэгч аж ахуйн нэгжүүдийн технологич инженерүүд, салбарын чиглэлийн итгэмжлэгдсэн лаборатори, их дээд сургуулийн болон  эрдэм шинжилгээний байгууллагын ажилтанууд,  шинжээч, лаборант, технологич нар хамрагдах боломжтой. 

Сургалтын төлбөр

2200$ - 2300$

/онгоцны тийз, байр, хоол, унаа, орчуулгын төлбөр болон сургалтын үнэ багтсан болно/

Бүртгэлийн хугацаа

2015.11.06 /Баасан/-ыг дуустал

  • Визний материал болон төлбөр хүлээж авах:

2015.11.13 /Баасан/-ыг дуустал

Зохион байгуулагч

Захиалагч байгууллага

 

Ерөнхий зохион байгуулагч

 

 

Хамтран зохион байгуулагч

 

Барилга, Хот Байгуулалтын Яам

 

“Далайн Салхи” Нийгэмлэгийн дэргэдэх

Олон Улсын Мэргэжлийн Хөгжлийн Институт

 

БНСУ-ын Хөдөлмөрийн Яамны Харъяа                                        Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хөгжлийн Агентлаг

Холбогдох утас, хаяг

“Далайн Салхи” нийгэмлэг Ж. Солонго

Утас: 7000-2305, 7000-2306, 99216295

И-мэйл: iipdngo2@gmail.com

Сургалтын Удирдамжийг татах